Khurs platform

Khurs platform

Шинэ ногоо, өргөн хэрэглээний барааны
захиалгын платформ.

hero-0
hero-1
hero-2
hero-3
hero-4
hero-5
hero-6
hero-7
hero-8
hero-9
hero-10
hero-11
hero-12
hero-13
hero-14
hero-15
hero-16
hero-17
hero-18

Дэлгүүр, ресторан, үйлчилгээний газрынхангамжийг нэг платформоос.

Хүнсний ногоо, нарийн ногоо нийлүүлэлт зөвхөн бараа хүргэх биш, систем, хурд, стандарт дээр өрсөлддөг болсон. Хөрс платформ нь нийлүүлэлтийн бүх процессыг нэг дороос шийдэж, байгууллагын худалдан авалтыг илүү тогтвортой, хяналттай болгож байна.

Хүнсний ногоо болон хэрэглээний барааны хангамж
Өглөөний нийлүүлэлт, өдөр тутмын эргэлтэд зориулсан платформ
Хомсдолгүй лангуу, тасралтгүй гал тогоо
Цогц шийдэл

Өөрсдөө бараа татах, савлах, хайх шаардлагагүй болгох нийлүүлэлтийн систем.

Бидний зорилго бол супермаркет, ресторан, байгууллагуудын нийлүүлэлтийн олон салангид ажлыг нэг урсгалд оруулж, бүтээгдэхүүн бэлтгэлээс эхлээд хүргэлт хүртэлх процессыг системжүүлэх юм.

Угаалт, цэвэрлэгээ
Ангилалт, стандарт шалгалт
Стандарт савалгаа
Хөргүүртэй хадгалалт
Тогтмол түгээлт

Хүнсний дэлгүүрүүд

Өдөр тутмын өргөн хэрэглээний бараа, шинэ ногоо, жимсийг тогтвортой нийлүүлнэ.

Ресторан, кафе

Гал тогооны эргэлт өндөр байгууллагад зориулсан найдвартай, тогтмол хангамж.

Сүлжээ болон бөөний суваг

Олон салбарын захиалгыг нэг цэгээс удирдаж, нөөцийн алдагдлыг бууруулна.

Яагаад Хөрс

Нэг сувгаар захиалж, олон эх үүсвэрийн ажлыг цэгцэлнэ.

Худалдан авалт, хүргэлт, барааны эргэлтийн мэдээллийг илүү тод болгож, салбар бүрийн нөөцийг бодит хэрэгцээнд тулгуурлан удирдах боломжтой.

Өглөөний шуурхай хүргэлт

Улаанбаатарын бүсүүдэд тогтсон маршрутаар хүргэж, өдөр тутмын тасалдлыг бууруулна.

Нэг эх үүсвэр, олон ангилал

Хүнсний ногоо, жимс, хуурай хүнс, ахуйн өргөн хэрэглээний барааг нэг дороос авна.

Угаалт, ангилалт, бэлэн савалгаа

Монголд тарьж ургуулсан болон импортын бүтээгдэхүүнийг стандартын дагуу ангилж, савлаж бэлэн болгоно.

Байгууллагын захиалгын хяналт

Үнийн санал, захиалгын түүх, давтан худалдан авалтыг платформ дээрээс удирдана.

Өглөөний нийлүүлэлт, өдөр тутмын эргэлтэд
зориулсан платформ

hero
Үнэт зүйлс

Бүтээгдэхүүнээс цааш, системтэй нийлүүлэлтийн соёл.

Найдвартай хамтын ажиллагаа

Харилцагч бүрт тасралтгүй нийлүүлэлт, ойлгомжтой үйлчилгээ, урт хугацааны хамтын өсөлт санал болгоно.

Шуурхай, тогтвортой хүргэлт

Товлосон хуваарь, тогтмол маршрут, хэрэгцээнд нийцсэн нийлүүлэлтээр бизнесийн эргэлтийг хамгаална.

Шинэ, чанартай бүтээгдэхүүн

Хүнсний ногоо, нарийн ногоо, жимсийг шинэ байдал, аюулгүй байдал, стандартын шаардлагаар удирдана.

Стандарт савалгаа, ил тод үйлчилгээ

Бараа бүр жигд савлагаа, ойлгомжтой бүртгэл, байгууллагын захиалгад тохирсон урсгалтай байна.

Дижитал шийдэлд суурилсан

Захиалга, давталт, үнийн мэдээлэл, нийлүүлэлтийн хяналтыг дижитал хэлбэрээр нэгтгэнэ.

Гар утсанд зориулсан

Ямар ч төрлийн гар утас, таблетаар платформийг ашиглахад хялбар, ойлгомжтой байхаар хөгжүүлэгдсэн.

Ажлын урсгал

Өдөр тутмын худалдан авалтыг 3 алхмаар тогтворжуулна.

01

Бизнесээ бүртгэнэ

Дэлгүүр, ресторан эсвэл үйлчилгээний газрын мэдээллээ оруулаад эрхээ идэвхжүүлнэ.

02

Каталогоос сонголтоо хийнэ

Шинэ ногоо, хэрэглээний бараа, захиалгын давтамжийг өөрийн хэрэгцээнд тааруулна.

03

Хүргэлтээ тогтмолжуулна

Салбар бүр дээр яг хэрэгтэй өдөр, цагтаа бараагаа хүлээн авч эргэлтээ жигдрүүлнэ.

Ирээдүйн чиглэл

Хамгийн найдвартай, хамгийн системтэй, хамгийн хурдан нийлүүлэгч болохын төлөө.

Бид нийлүүлэлтийн хурд, чанар, автоматжуулалтыг дараагийн түвшинд гаргах дэд бүтэц, агуулах, дижитал урсгал дээр төвлөрч ажиллаж байна.

Стандарт савалгаатай нэр төрлийг нэмэгдүүлнэ
Хүргэлтийн хурд, тогтвортой байдлыг шинэ түвшинд хүргэнэ
B2B захиалгын урсгалыг бүрэн автоматжуулна
Үйлдвэр, агуулахын нэгдсэн төвөөр чанарыг тогтворжуулна
Хүнсний ногоо болон хэрэглээний барааны хангамж
Үйлчилгээний мэдээлэл

Хүргэлт, төлбөр, үйлчилгээний нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Улаанбаатар хот дотор захиалгыг тогтмол хуваарийн дагуу хүргэнэ.

09:00-16:00 цагийн хооронд баталгаажсан захиалга дараагийн хүргэлтийн өдөрт багтаж хүргэгдэнэ.

16:00 цагаас хойш баталгаажсан захиалга дараагийн хүргэлтийн циклд шилжинэ.

Бүтээгдэхүүнийг шинэ, стандарт савлагаатайгаар, тогтсон маршрутын дагуу найдвартай хүргэнэ.

Төлбөрийн мэдээлэл

Банкны шилжүүлэг

QPay / дансаар

Урьдчилсан төлбөр, систем дээр үлдэгдэл үүсгэнэ

Захиалга нь төлбөр баталгаажсаны дараа боловсруулагдана.

Урьдчилан төлсөн үлдэгдэл дараагийн захиалгад ашиглагдана.

Үйлчилгээний нөхцөл

Захиалгыг шинэ савласан бүтээгдэхүүнээр бүрдүүлдэг тул хүлээн авах үедээ тоо ширхэг, чанар, савлагааг шалгана.

Хэрэв зөрчил илэрвэл тухайн үед нь мэдэгдэж, баталгаажуулна.

Хүргэлт хийгдсэний дараа гарсан гомдлыг хүлээн авах боломж хязгаарлагдмал байна.

Бид чанар, тогтвортой нийлүүлэлт, найдвартай хамтын ажиллагааг эрхэмлэн ажилладаг.

Хамтын өсөлт

Лангуу хомсдохгүй, гал тогоо тасалдахгүй байхаар захиалгаа өнөөдрөөс эхлүүл.

Монголын хүнсний нийлүүлэлтийн салбарт хамгийн найдвартай, хамгийн системтэй, хамгийн хурдан нийлүүлэгч болох зорилгод хамтдаа нэгдэцгээе.

© 2026 Хөрс платформ